МУИС Хэвлэлийн газар

“Fundamentals of Physics” буюу физикийн суурь сурах бичиг албан ёсны эрхтэйгээр орчуулагдан хэвлэгдэнэ

МУИС хэвлэлийн газар нь WILEY хэвлэлийн газартай орчуулгын эрхийн гэрээ байгуулжээ. Ингэснээр МУИС-ийн физикийн тэнхимийн багш нарын баг албан ёсоор Fundamentals of Physics by Halliday and Resnick номыг орчуулж тун удахгүй хэвлүүлэхээр ажиллаж байна.

“Fundamentals of Physics” сурах бичиг нь анх 1960 онд АНУ-д хэвлэгдэж байсан бөгөөд 2021 оны есдүгээр сард 12 дахь хэвлэл нь дахин шинэчлэгдэн гарсан. David Halliday, Robert Resnick нарын уг сурах бичиг олон улсын 47 хэлээр орчуулагдаж, 10 сая гаруй оюутан суралцсан физикийн шинжлэх ухааны алдартай бүтээлүүдийн нэг юм. Мөн Jearl Walker 1990 оноос хойш энэ номын зохиогчоор ажиллаж 5 дахь хэвлэлээс эхлэн засварлан өнөөг хүртэл эрэлттэй физикийн сурах бичиг хэвээр  хадгалж үлдсэн. Физик, инженерчлэлийн шинжлэх ухааны оюутнуудад зориулсан анхны сурах бичиг болох энэ ном хоёр хэсгээс бүрддэг. Нэгдүгээр хэсэг 25 бүлэгтэй бол харин хоёрдугаар хэсэг 26 бүлгээс тогтоно.

Сонирхуулахад, 2002 онд Америкийн Физикийн Нийгэмлэг уг бүтээлийг 20-р зууны физикийн хамгийн шилдэг зохиолоор нэрлэжээ. Тиймдээ ч АНУ-ын коллежуудад бакалаврын физикийн хичээлийн нэг хэсэг болгон өргөн хэрэглэгддэг гол суурь сурах бичиг юм.